Зүүн бүсийнхэн тэргүүн байраа булаалдаж, баруун бүсийг Бостончууд итгэл төгс тэргүүлсээр

Улирлын тоглолтууд өндөрлөх ойртсон энэ цаг үед баруун бүсийг Бостон Селтиксчүүд удаах багуудаасаа 11 хожил илүүтэй тэргүүллээ чанд хадгалсаар байна. Кавс, Баксынхан аман хүзүүн дээр зуузай холбон дөрөө харшуулж яваа бол плэй-офф болон плэй-ин байрлалын төлөөх өрсөлдөөн 6-7 багийн хооронд өрнөсөөр. Харин зүүн бүсийг тэргүүлэгч 3 баг бариа ойртох тусам морьдынхоо амыг сул тавих бололтой шүү. Плэй-офф, плэй-ин байрлалын ширүүн тулаанд нэгэнт орсон 6 багийг ердөө 5 оноо зааглаж байгаагаас тойргийн төгсгөлд юу ч болж магадгүй дүр зургийг харж болохоор байна.

 

Өнөөдрийн тоглолтуудын топ-10   Бичлэг үзэх