Монголын цахим спортын залуус CS2 Мэйжорын хасагдах шатанд анх удаагаа шалгарав

Данийн нийслэл Копенгаген хотноо болж буй цахим спортын “CS2”-ийн анхны Мэйжор тэмцээнд Ази, Номхон далайн бүсийн цорын ганц төлөөлөл болох The MongolZ баг Бразилын “Legacy” багийг 2:0 гэсэн харьцаатай буулган авч, түүхэндээ анх удаагаа Мэйжорын хасагдах шатанд шалгарлаа. Ингэснээр тэд Opening Stage дээр 3-2 статтайгаар дараагийн шат руугаа оров. Топ 16 багийн нэг болсноор Азийн бүсээс мажорт оролцох эрхийг нэгээр нэмэгдүүлжээ. Манай баг эхлээд AMKAL Esports багийг хожсон. Дараа нь БНХАУ-ын Lynn Vision багийг 2:0-ээр ялан, Opening Stage дээр 2 хожил, 2 хожигдолтой болж, 5-р үеийн тоглолтоо хийсэн. Elimination stage-дээ Virtus.pro-г буулган авсан юм.
The MongolZ багийн бүрэлдэхүүн : 1. Garidmagnai ‘bLitz’ Byambasuren 2. Sodbayar ‘Techno’ Munkhbold 3. Usukhbayar ‘910’ Banzragch 4. Ayush ‘mzinho’ Batbold 5. Azbayar ‘Senzu’ Munkhbold
C. Erdenedalai “maaRaa” Bayanbat.