Тамирын цаг Talk show Нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг болон Deren FC клубын тамирчин Билгээгийн Орхоны МӨНХ-ОРГИЛ уригджээ. Тэрээр Сэлэнгэ аймгийн уугуул. Өвөө, аав, ах, дүү гээд гурван үеэрээ хөлбөмбөгчид. Нэвтрүүлгийн эхэнд О.Мөнх-Оргил : “Өвөөгийн хөл бөмбөгийн тухай ярьдаг байсан зүйл миний хөл бөмбөгийн ойлголттой нийцдэг, өвөө минь одооны хөл бөмбөгийг ойлгочихсон байсан хүн. Би анх нутгаасаа нийслэлд ирээд, шинэ орчинд дасах хэцүү байсан. “Дэрэн”клубт анх ахтайгаа хамт орж байсан бол одоо дүүтэйгээ хамт бэлтгэлээ базааж байна. Mongolian Premier League-ийн 2-р тойргийг манай баг 1 тэнцээ, 1 хожигдолтойгоор хүндхэн эхлүүлсэн. Битүү зааланд тоглох миний тоглолтонд их нөлөөлсөн” гэж ярьжээ. Нэвтрүүлгийн бусад сонирхолтой хэсгийг үзэх бол бүтнээр нь үзээрэй.
Дугаар-2. Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, МУГТ, жүдоч Цэнд-Очиырн ЦОГТБААТАР
Дугаар-1. Азийн наадмын багийн спортын анхны хүрэл медальт, сагсан бөмбөгч Мягмарсүрэнгийн ӨЛЗИЙ-ОРШИХ