Хөнгөн атлетикчид Hitomi Kunue Cup тэмцээнд хурдаа сорино

Өнгөрсөн жилийн “M.Otgontuya Cup” тэмцээний шилдгүүд болох 100 м, 200 м-ийн тамирчин Б.Оюунзул/Дорнод/, 400 м, 800 м-ийн тамирчин Ж.Нарангарав/Дархан-Уул/ нарын тамирчин охидыг Токио хотын Сэтэгаяа дүүргийн Япон эмэгтэйчүүдийн Биеийн тамирын дээд сургуулийн удирдлагууд болон спортын мастер М.Отгонтуяа хүлээж авчээ. Ийнхүү өсөх ирээдүйтэй атамирчид маань Hitomi Kunue Cup тэмцээндээ оролцохоор бэлтгэлдээ гараад байна.

 

 

Хөнгөн атлетикийн спортын мастер М.Отгонтуяа анх 2018 онд Дархан хотноо өөрийн нэрэмжит “M.OTGONTUYA CUP” тэмцээнээ эхлүүлж байсан бол 2023 оны 4 дэх удаагийн тэмцээний шилдгүүд болох анхны гадаадад уралдуулах 2 тамирчин охидоо Токио хотод тосон уулзах гэж байна. Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн 12 б ангийн сурагч Ж.Нарангарав, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Оюунзул нар ийнхүү шинэ онд Японы нийслэлд анхны олон улсын тэмцээндээ тоосоо өргөх нь ээ. Өсвөрийн таамирчид маань хоёул спортын дэдэ мастер цолтой, манай шилдэг өсч яваа тамирчид юм.